Сэтгүүлч Б.Отгон: Та гянданд байх ёстойгоо өглөө бүр санаж яваарай.

Сэтгүүлч Б.Отгон: Та гянданд байх ёстойгоо өглөө бүр санаж яваарай.

“Ээ дээ!! Эх ороноо л зарчихдаггүй юм шүү!!

Төрөөс төрсөн "хулгайчууд" тусгай үүрэг аваад гадаад руу явахад гарт чинь бариулж, ганзаганд чинь дайх ганцхан үг энэ байна. 
 
Эх орноо л тонохоос өөр ид шид эдэнд маань даан ч байхгүй. Төрийн өндөр албан тушаалыг хувийн зорилгод урвуулан ашигласан гэм буруу нь шүүхээр тогтоогдчихсон авлигачид л даа. 

1.Сү. Батболд  Орд газруудын хамгийн том хулгайч . Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Бороогоулд...  орд болгоны  хулгай түүнтэй холбогдоно.Гадаадад худалдаж  авсан өндөр үнэтэй хаусууд, оффшор данс  нь олонд илчигдчихсэн.  Монголын төрд байтугай түмэн олныхоо дунд багтаж шингэж чадахгүй болсон бирд .

2. С.Баяр.  Ерөнхий сайд байхдаа  Оюутолгойн ордыг Монголд нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөхгүйгээр олборлох боломжийг РиоТинтод олгосон "урвагч" . Тавантолгойн бүлэг ордоос Ухаахудагийн хэсгийг тастаж, хувийн компанид өгсөн. Тэдгээр хүмүүстэйгээ  хамтарч охидынхоо нэр дээр АНУ-д 7 хаус авсан нь баригдсан.

3. М.Энхболд Улаанбаатар хотыг өнөөдөр машин явах бүү хэл хүн гишгэх зайгүй болгосон "газрын наймаачин".  Сонгуулийн үеэр Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схем нь задарсан авлигачин.

4. Н. Энхбаяр  Албан тушаалын наймаа, нам дамжсан бүлэглэлийн автор. "Авлигын загалмайлсан эцэг". МАНАН-тай тэмцэнэ гэж яваад хүүгээ УИХ-ын гишүүн болгох тохироон дээр эргэж тэврэлдсэн "хуурамбаа". 

5. Ж. Эрдэнэбат  Андуурч төрд зайдасан алтны жинжа. . Ерөнхий сайд байхдаа төрсөн дүүдээ уул уурхайн лиценз өгсөн. Авга эгчийнхээ алтны компанид  Заамарын малчдын бэлчээрийг булааж өгсөн бузар.

6. А. Гансүх.  Женкогийн Төмөр зам тэргүүтэй хэргийн хамсаатан. 
  Миний мэдэх зах зух нь энэ. Та бүхэн мэдэхээ үргэлжлүүлээд бичээд байгаарай.

Эцэст нь захихад : энд тэндэхийн орд, лиценз туусан та нар минь эх орноо л зарав?
Хариуцлагатай  улсад бол та нар гадаадад элчин биш дотоодын гянданд байх ёстойгоо өглөө бүр санаж яваарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.