Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах 181 дэх хагалгааг амжилттай хийжээ.

Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах 181 дэх хагалгааг амжилттай хийжээ.

Амьдралаа, амь насаа бусдад хуваалцагч амьд донор тандаа баярлалаа! Амьд донороос элэг шилжүүлэн суулгах 18 дэх хагалгааг дурангийн аргаар Монгол улсад анх удаа амжилттай хийж чадлаа. 

Энэхүү мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг, ХСҮТ-ын Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон хамтран хийлээ. 

Хавдар судлалын үндэсний төв-ийн залуу баг, шавь нараараа бахархахгүй байхын аргагүй юм. Бид амьдрал бэлэглэгч доноруудаа энгийн амьдралд  нь эргэн хурдан оруулахад, эрүүл саруул амьдралыг нь хэвийн сайхан үргэлжлүүлэхэд бүх мэдлэг чадвараа зориулж байна. 

Та бүхэндээ эрүүл энхийг, эмч нарын багтаа амжилт хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.