ИРГЭНИЙ ҮГ: ЧИНБҮРЭН ЭМЧИЙНХЭЭ ЧИН СЭТГЭЛД БАЯРЛАЛАА

Нэг маш чухал зүйлийг бид анзаардаггүй юм байна. Дэргэд байгаа эрдэнэсээ ялгадаггүй юм байна. Тэр дундаа шинжлэх ухааны салбарт амжилттай яваа түүнийгээ тэр бүр хүнд хэлээд байдаггүй том эмч нараа тоодоггүй аж. Монголд дэлхийд данстай эмч нар байдаг. Түүний нэг нь манайдаа “ Элэгний” гэж нэрлэгддэг Жигжидсүрэнгийн Чинбүрэн эмч. Түүний ээж нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Г. Надмид гэж буурай бий. Бас л Монголын шинжлэх ухааны салбарт гавьяа байгуулсан эрхэм. Энэ сайхан хүний хүү чинь одоогийн УИХ- ын гишүүн Ж. Чинбүрэн. Эмнэлгийн салбарт асрагчаас нь эхлээд Монгол Улсын гавьяат эмч, хавдар судлаач, доктор, клиникийн профессор, Франц улсын Мэс заслын академийн хүндэт гишүүнээр сонгогдсон цорын ганц Монгол эмч хүн шүү дээ. Ийнхүү задалж бичсэн учир нь, сүүлийн өдрүүдэд Ж. Чинбүрэн эмч С. Батчулуун эмчийн биеийн байдалд ихээхэн санаа зовж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр сууриа нээлттэй илэрхийлж байгаад үнэхээр их баярлаж байна. Хэрвээ өөр бусад оронд Чинбүрэн эмчийн зиндааны эмч ингэж мэдээлэл хийвэл жинхэнэ шуугиан тарьж байгаа. Учир нь ямар ч улс оронд нийгмийн сайн сайхан үйлсийг эхлүүлдэг, хүний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг эмч нарын нөлөөллийг дээгүүрт тооцдог нь үеийн үед байсаар ирсэн, одоо ч хэвээрээ. Японд лав эмч нарынхаа үгнээс зөрсөн тохиолдлыг сонсоогүй. Эд нар эмч нараа жинхэнэ утгаараа шүтдэг, итгэдэг. Гэтэл бид яаж байна аа. Хараад л байгаарай. Нийгмийг түүчээлдэг эмч нараа өмгөөлөх нь битгий хэл хүний наймаа хийдэг гэх ойлголтыг нийтэд ойлгуулжээ. С. Батчулуун эмчтэй холбоотой хэргээс хойш өнөөдрийн байдлаас бөөрний донор хүлээж байсан 300 иргэн нас барчихлаа гэж эмч хүн өөрийн амаараа хэлж байна. Харамсч гашуудахгүй байна уу? Бүхэл бүтэн 300 хүн. Энх цагт дайны талбарт ч ийм хүн үрэгдэхгүй шүү. Эсвэл миний ойрын хүн биш юм чинь гэсэн хүйтэн сэтгэлээр ханддаг хэрэг үү. Гайхаж байгаа олон шалтгаан байна. ШШГЕГ- ын дарга Батчулуун эмчийг сүрьеэгийн халдвар аваагүй гэж яагаад худал мэдээлэл цацав. Эмч нар нь Батчулуун эмчийн биеийн байдлыг нэгд нэгэнгүй мэдээд хэлээд байхад хорихын дарга яагаад ичихгүй худлаа ярьж байна. Хуулиа сахиулдаг хүн худлаа ярьж болох уу. Ж. Чинбүрэн эмчийн санаа зовоод байгаа асуудал нь эхлээд хүнээ бодьё эрүүл мэндийн асуудлыг нь тавиад байгаа. Гэтэл түүний хэлснийг сонсох нь бүү хэл харин ч эсрэгээр нь эргүүлэх шинжтэй. Тийм зүйл гэж байхгүй ээ. Чинбүрэн эмчид ямар ч пиар хэрэггүй хүн. Өөрийнх нь үнэ цэн өндөр юм. Тиймээс энэ удаа эмчийнхээ үгийг сонсоод Батчулуун эмчийг суллаж болохгүй хэрэг үү. Батчулуун эмч бол дэлхийд данстай эмч юм байна лээ шүү. Түүний талаар маш олон нийтлэл сурвалжилга бэлэн байна. Асуудал эхэлсэн цагаас эмчийнхээ араас явж байгаа чин сэтгэлтэй Ж. Чинбүрэн эмчдээ талархая.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2025. 4. 12.
Эх сурвалж: https://www.facebook.com/share/p/12GagKbtEZP/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.