Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, НДШ төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгоно

Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, НДШ төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгоно

Монгол Улсын Засгийн газраас Австрид ажиллаж,

амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний эцсийн буюу гурав дахь шатны хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулж, өчигдөр өндөрлөжээ. Гурав хоног зохион байгуулсан хэлэлцээрийн болон хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг шинжээчдийн түвшинд эцэслэн тохиролцсон байна. Ингэснээр талууд Хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн дагуу эхлүүлэхээр болжээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон баталснаар Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх аж.

Өнөөдрийн байдлаар Австрид манай улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монголд БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Одонтуяа: Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана 2025-03-12

Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй 2025-03-13

Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна 2025-03-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-03-13

Монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа 2025-03-13

Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, НДШ төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгоно 2025-03-14

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтээ хийлээ. 2025-03-17

Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ 2025-03-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-03-17

Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолыг “Тэмүүжин өрлөг” сургуулиас эхлүүллээ 2025-03-17