Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ

Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо.

Улсын цолтой 47 бөх тэргүүлсэн чансаа өндөр энэхүү барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аварга О.Хангай үзүүрлэв. Улсын заан Д.Хүдэрбулгын хувьд монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр Намрын нээлтийн барилдаанаас хойш бөхийн өргөөнд хоёр түрүүлж, нэг удаа их шөвөгт шалгарчээ. Тэгвэл үзүүрлэсэн О.Хангай аварга дөрөв түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай явна.

Тус барилдааны их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, начин Э.Батмагнай нар шалгарлаа. Тэдний энэ улиралд үзүүлсэн амжилтыг харвал С.Сүхбат нэг түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан байна. Харин Э.Батмагнай хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа дөрөвт үлджээ.

Уг барилдааны дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна 2025-03-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-03-13

Монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа 2025-03-13

Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, НДШ төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгоно 2025-03-14

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтээ хийлээ. 2025-03-17

Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ 2025-03-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-03-17

Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолыг “Тэмүүжин өрлөг” сургуулиас эхлүүллээ 2025-03-17

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-17

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-03-18