Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллага, зэвсэгт хүчин, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа) явуулж байна. Уг гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй байдаг. Тиймээс  энэхүү үйл ажиллагааг явуулахад хүний эрхийг хамгаалах ёстой хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг  Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, УИХ-ын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар  гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг УИХ-д Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-03-13

Монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа 2025-03-13

Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, НДШ төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгоно 2025-03-14

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтээ хийлээ. 2025-03-17

Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ 2025-03-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-03-17

Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолыг “Тэмүүжин өрлөг” сургуулиас эхлүүллээ 2025-03-17

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-17

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2025-03-18