БНСУ-ын “BNCE” компани агаарын бохирдлыг бууруулахад хамтарна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд БНСУ-ын Бусан хотын “BNCE” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу хамтарсан уулзалт хийхээр “BNCE” компанийн гүйцэтгэх захирал Seok Daeung Монгол Улсад иржээ. Тэрбээр өнөөдөр /2025.04.10/ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албатай уулзалт хийлээ.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо аж ахуйн нэгжүүдийн уурын зуухыг хариуцаж байгаа бөгөөд нэн тэргүүнд хотын төв хэсгийн 46 зуухыг шинэчлэхээр ажиллаж байгааг танилцуулав.
“BNCE” компани нь БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулж буй аж. Хийн түлш, нарны эрчим хүчний хосолмол энэ төслөө Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа гүйцэтгэх захирал Seok Daeung илэрхийлэв.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах энэ төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 500 сая хүртэлх ам.долларын санхүүжилт олгодог юм байна.
Уулзалтад Ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Төмөрбат, мэргэжилтэн Т.Болорчимэг нар оролцов.
Эх сурвалж: https://news.zindaa.mn/524e
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.