Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм. Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад  хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй болж байна.

Товчхондоо, иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30000 төгрөг төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын виз зуучлалын компаниудад Татварын шалгалт хийхээр хандлаа 2025-04-10

БНСУ-ын “BNCE” компани агаарын бохирдлыг бууруулахад хамтарна 2025-04-11

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ 2025-04-11

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 2025-04-11

Б.Бат-Эрдэнэ: Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрхийн зөрчилгүй байхын төлөө тууштай зогсоно 2025-04-11

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ 2025-04-11

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ 2025-04-11

Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо 2025-04-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-11

IShowSpeed Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүллээ. 2025-04-11

ГЕГ: Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг илрүүллээ 2025-04-11