Б.Бат-Эрдэнэ: Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрхийн зөрчилгүй байхын төлөө тууштай зогсоно

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрхийн зөрчилгүй байхын төлөө тууштай зогсоно.
БНСУ-ын виз хүсэгчдийн гадаад пасспортыг 30 хоногоор хураан авч байгаа асуудал, нэгэнт виз олгоогүй бол 6 сараар дахин виз мэдүүлэхийг хориглож байгаа асуудал, нэгэнт виз авсан иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа асуудал, БНСУ-ын Инчёон онгоцны буудалд түр саатуулахдаа хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гээд олон асуудлуудыг хөндлөө.
2025.04.29-ны өдөр БНСУ-ын Инчёон олон улсын онгоцны буудал дах Цагаачлалын албаны Монгол иргэдийг нэвтрүүлэхгүй саатуулж буй ярилцлага өрөө, саатуулж буй байр савны асуудлаар газар дээр нь ажиллахад БНСУ-ын ЭСЯ-наас бүрэн дэмжиж ажиллах, цаашид хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарахаа хэллээ.
Монгол-Солонгос Парламентийн бүлгийн дэд даргын хувиар БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон болон холбогдох албаны хүмүүстэй Монгол Улсын иргэдийн зөрчигдөж байгаа эрхийн асуудлаар албан уулзалт хийлээ.
Тус уулзалтанд Хуульч, Өмгөөлөгч Bulgamaa Rinzaan хамтаар иргэдийн хүсэлтийг уламжиллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.