Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих онцлогтой. Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл” нь Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмэр оруулах юм. 

Оролцохыг хүссэн компаниуд тендерийн урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://ecepp.ebrd.com/respond/529WY2X655 холбоосоор орж авна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ 2025-04-11

Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо 2025-04-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-11

IShowSpeed Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүллээ. 2025-04-11

ГЕГ: Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг илрүүллээ 2025-04-11

Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа 2025-04-11

Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна 2025-04-11

Допингийн зөрчилтэй 5 бөхөд хариуцлага хүлээлгэх шийдвэрийг хүргүүлжээ 2025-04-11

“Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана 2025-04-12

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна. 2025-04-12

Төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ-д суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардууллаа 2025-04-12