Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдав.
Энэ удаагийн хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлан оролцсон бол Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн дэд сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Игорь Николаевич Зубов ахлан оролцлоо.

Хуралдааны эхэнд талууд хууль бус зэвсэг, галт хэрэгслийн худалдаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлт, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох талаар хэлэлцсэний зэрэгцээ хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар харилцан танилцуулга хийв.

Түүнчлэн талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодис, сэтгэцэд аюултайгаар нөлөөлөх шинэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд цаашид харилцан шуурхай мэдээлэл солилцох, энэ төрлийн бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, тухайлбал, нисгэгчгүй агаарын техник технологи болон компьютерийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтэн, шүүхийн шинжилгээний шинжээч бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхийн зэрэгцээ талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах чиглэлийн холбогдох байгууллагад шууд харилцах чиг үүрэг бүхий алба хаагчийг харилцан томилох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ удаагийн хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл буюу Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Өвөрбайгалийн хязгаар, Алтай Улсын Дотоод хэргийн сайд нар тус тус оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ 2025-04-11

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 2025-04-11

Б.Бат-Эрдэнэ: Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрхийн зөрчилгүй байхын төлөө тууштай зогсоно 2025-04-11

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ 2025-04-11

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ 2025-04-11

Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо 2025-04-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-11

IShowSpeed Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүллээ. 2025-04-11

ГЕГ: Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг илрүүллээ 2025-04-11

Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа 2025-04-11

Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна 2025-04-11