Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна.
Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байгаа юм.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг ажил хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн Засгийн газар 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх аж. Томоохон хотхонууд дунд цэцэрлэг, сургууль байгуулах нь хотын замын ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54.7 хувьд ЕБС-ийн сурагчдын зорчилт нөлөөлдөг гэж үзсэн байдаг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.