Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр дахин ашиглах боломжгүй болсон айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд газар орон дээр үүсэн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.
https://nema.gov.mn/post/165390
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.