Нийслэлд орон сууцны үнэ 15 хувиар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус нэмэгджээ. Насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байна. Сонирхолтой нь тус дүүрэгт баригдсан шинэ орон сууцнууд хуучнаасаа ам.метр тутамд бараг 200 мянган төгрөгөөр хямд байгаа юм. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 4.48 сая, хуучин нь 4.49 сая төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.