Б.Од-Эрдэнэ: Ахыгаа ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ мансуурсан байж болзошгүй бичлэгээ цахим орчинд цацаж, шуугиан дагуулсан нь саяхан. Бичлэг дээр хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргаж, олон нийтээс шүүмжлэл хүлээсэн түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ ах Б.Оргил-Эрдэнэтэйгээ холбоо барьж чадалгүй найм хонож байгаа тухайгаа өөрийн цахим хаягнаас бичиж, олон нийтэд хандлаа.
Тэрбээр "Шинэ 7 хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл. Нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. Монголчууд нэгнээ бариад идчихэв үү. Хар буруу санаж болохгүй ч нэгнийхээ толгойг л бүү залгичихсан байгаасай билээ. Гэр бүлийн минь ганцхан амин хайртай ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов. Сүүлдээ хүн элдэв янзаар юм юм л боддог юм байна. Хамгийн сүүлд Малайз улсад байсан. Тэр хавиар байгаа хүмүүс байвал холбоо барьж тус болоорой" гэжээ.
Харин ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэсэн мэдээллийг өгөөд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.