БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан жүдочид иржээ

Монголын жүдо бөхийн холбооноос “Топ 6” тэмцээнийг өнөөдөр “М Банк Арена”-д зохион байгуулж байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдахаар боллоо. Олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид барилдахаар иржээ. Түүнчлэн өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчид барилдаж, ур чадвараа харуулах юм.
“Топ 6” тэмцээнд БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан дунд болон хүнд жингийн жүдочид оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.