12 ордын зурхай. /2025.04.21/

Хонь: Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ч тайван байгаарай. Хий хоосон бүү хардаж сэжиглэ. Таны өөнтөгч байдал бусдын эерэг сэтгэл санааг эвдэх болно. Өдөр тутмын энгийн амьдралаас таатай завшаан олж хар. Ойр дотнын хүмүүсийнхээ хайр халамжийг үнэлэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна.
Үхэр: Бизнес эрхлэгч нар түншлэл байгуулахад таатай үе. Гэвч шинэ ажлын саналыг шууд бүү хүлээн ав. Бусдаас зөвлөгөө сонсох хэрэгтэй байна. Мөнгө санхүүгийн байдал энэ үед эерэг, сөрөг хандлагын аль аль нь илрэхээр байна. Цаг ямагт өөртөө шүүмжлэлтэй байж, сул талаа засаж өөрчил. Залуу хүмүүс хувийн амьдралдаа бие даан өөрчлөлт хий
Ихэр: Гэрээ хэлэлцээр хийх үед олон зүйл дээр ихээхэн анхаарах шаардлагатай болно. Ямар ч хөрөнгө оруулалтын болзол хатуу санагдах ба шийдвэрээ гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй. Таны чухал ажлыг саатуулах хүчин зүйл замд тань хөндөлсөнө. Та сайн мэдэхгүй зүйлд түшиглэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг хараарай.
Мэлхий: Ажлын асуудал хүнд тусч болзошгүй. Хувийн сахилга батыг дээд зэргээр ханга. Үр хүүхдүүдтэйгээ харилцахад хүндрэл гарна. Өнөөдөр эцэг эхчүүд өөрсдөөс нь болж хүүхдүүдтэйгээ үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажлын төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт гарч яаралтай ажил хойшлогдоно
Арслан: Өөрийн үзэл бодлоо хэрхэн бусдад хүргэх аргаа олохгүй байж магадгүй. Бусдын санаа бодлууд ч танд хэтэрхий хийсвэр, үл биелэх мэт санагдаж магадгүй. Нөхцөл байдлыг хөндлөнгийн хяналтаар дүгнүүлэх нь зөв. Шинэ ивээн тэтгэгч эсвэл найдвартай түншүүдийн тусламжтайгаар төлөвлөсөн ажлаа амжуулах боломжтой. Ажил дээр бий болсон асуудлыг дор нь шийдвэрлэхийг хичээ.
Охин: Ажил хэрэгт амжилт гаргана. Нааштай үр дүнг найдвартай сайн хамтрагч ойртуулна. Харин х амтрагчдаа сэтгэл дундуур байвал өөрчлөлт шинэчлэлт хийгээд үзээрэй. Сайн хүмүүстэй хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд хардалтаас болж сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэх үйл явдал гарах тул анхааралтай бай
Жинлүүр: Мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлч хүмүүсийн хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй байх. Та шаардлагатай үед бусдын өмнө ямар ч өө сэвгүй харагдаж чадна. Гэсэн хэдий ч эрүүл амьдралын хэв маяг, нойр хоолондоо анхаарах цаг ирсэн байна. Гэр бүл тань найдвартай бат бөх ар тал болж чадна. Хайртай хүмүүстээ анхаарал тавьж бай. Гэр бүлийн сайн сайхан уур амьсгал танаас илүү хамаарна.
Хилэнц: Од эрхсийн байрлал танд авьяас чадвараа нээн илрүүлэх боломж олгож байна. Хэрэв та эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээрээ хандвал таныг ойрын үед албан тушаал ахих боломж гарна. Эргэн тойронд тэмцэл өрсөлдөөн дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ бүгдийг шударгаар хуулийн дагуу хий. Таны амьдралд луйвар, хууран мэхлэлт зохихгүй. Мөн боломжоо тултал ашиглах хэрэгтэй.
Нум: Өнөөдөр хуучны дурсамж сэргэх сонирхолтой урилга хүлээж авна. Оюуны чадвар сайн байна. Ирээдүйдээ хэрэгтэй үнэлж баршгүй туршлага олж авна. Олон саад замыг хааж байгаа ч өөртөө итгэлтэй байвал хэцүү үед ч хамгийн сайнаараа байж чадна. Сайн үйлс хийх нь өөртөө бахархам түүх үлдээх боломж олгоно.
Матар: Нэр хүнд өсөж байгаа тул санхүүгийн нөхцөл байдал ашигтайгаар шийдэгдэнэ. Гэхдээ байгуулсан зарим гэрээ хэлэлцээрүүдийг эргэн харах үе. Зарим зүйл заалт маргаантай байх магадлалтай. Та сэтгэлийн хөөрлөө дарж, санаачилга гаргавал бусдыг өөртөө татах болно.
Хумх: Зөвхөн өөрийн хүчид найдалгүйгээр бусдаас тусламж хүс. Энэ өдөр танд нэрэлхүү зан хэрэг болохгүй. Од эрхсийн эрхшээлээр бусадтай харьцаж ажил хэргийн харилцаа тогтооход тааламжтай байна. Өнөөдөр туршлагатай хүмүүсийн зөвлөгөө таны хувьд цагаа олсон тусламж байх болно.
Загас: Ажил хэрэгтээ уран бүтээлч сэтгэлгээг ашиглавал таатай. Та өөрийнхөө шаргуу чанарыг ил болговол ажлынхаа үр дүнг бодитоор хүртэнэ. Од эрхсийн таатай нөлөөлөл нь харилцаа холбооны зохицолд сайнаар нөлөөлөх бөгөөд таны ажил хэрэг саадгүй бүтэх болно. Гэрлэлт болон бусад хайр дурлалын холбоо харилцаандаа та өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хялбархан илэрхийлж чадах бололтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.