Ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

Малчид, иргэд,тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.


2025 оны 04-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2025 оны 04-р сарын 22-ноос 04-р сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 24, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМД-ын сангаас 66 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгожээ 2025-04-19

БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан жүдочид иржээ  2025-04-19

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгдлээ 2025-04-19

Анхаар: Иргэн бүр ой, хээрийн гал түймрийн аюулаас сэргийлъе !!! 2025-04-19

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЛЭЭ 2025-04-19

Ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна. 2025-04-20

12 ордын зурхай. /2025.04.21/ 2025-04-21

Эзэнгүй нохой, муурыг барьж асрамжлах газарт байрлуулна 2025-04-21

БНКУ-ын ЗГ-ын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл 2025-04-21

Гадаадын иргэний хаягийн баталгаажуулалтыг үнэн зөв мэдүүлэхийг зөвлөж байна 23 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ 9 цагийн өмнө