Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна

Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, Булган, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -1-+4 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5-+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18-+23 градус, бусад нутгаар +11-+16 градус дулаан байна.

Нутгийн зүүн хагаст 23-нд хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадын иргэний хаягийн баталгаажуулалтыг үнэн зөв мэдүүлэхийг зөвлөж байна 23 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ 9 цагийн өмнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025-04-22. 9 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ 6 цагийн өмнө

Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна 6 цагийн өмнө

Өнөөдөр Төрийн Ордонд “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна. 4 цагийн өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа 25 минутын өмнө

Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг нийслэлийн 100 цэгт байршууллаа.  24 минутын өмнө