Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт “Миний фэйсбүүк хаягт танихгүй хүн хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 1.250.000 төгрөгийг залилж авсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Яг ийм жишгээр энэ оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 304 орчим хэрэг шалгагдаж байна.

Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягнаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягны эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна. 2025-04-20

12 ордын зурхай. /2025.04.21/ 2025-04-21

Эзэнгүй нохой, муурыг барьж асрамжлах газарт байрлуулна 2025-04-21

БНКУ-ын ЗГ-ын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл 20 цагийн өмнө

Гадаадын иргэний хаягийн баталгаажуулалтыг үнэн зөв мэдүүлэхийг зөвлөж байна 18 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ 4 цагийн өмнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025-04-22. 4 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 3 цагийн өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ 2 цагийн өмнө

Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна 1 цагийн өмнө

Өнөөдөр Төрийн Ордонд “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна. 30 минутын өмнө