Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, "Пентатоник" академийн ерөнхийлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Б.Долгион 70 насандаа таалал төгсжээ.
Тэрээр 1955 оны тавдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төрж, дунд ангиасаа урлагт хөл татагдан орж, Монголын рок поп урлагийг хөгжүүлэхийн төлөө онцгойлон анхаарч ажиллаж байжээ.
Б.Долгион нь "Пентатоник" академийг үүсгэн байгуулж, “Зүрхний үг”, “Хослон дуулъя”, “Ганцхан чамдаа” зэрэг 200 гаруй дууны ая зохиосон түүнийг өндрөөр үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.