БНСУ-тай эрүүгийн эрх зүй, криминологи судалгааны чиглэлд хамтран ажиллана

БНСУ-тай эрүүгийн эрх зүй, криминологи судалгааны чиглэлд хамтран ажиллана

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Жён Вүн Сок нар 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Талууд санамж бичгийн хүрээнд эрүүгийн эрх зүй, криминологи, хууль зүйн бодлогын чиглэлээр хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, харьцуулсан болон бодлогын судалгаа хийх, судлаач солилцох, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллах юм. 
БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэн нь 1989 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Солонгосын эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн гишүүн байгууллага юм. Тус хүрээлэн нь Солонгосын эрүүгийн бодлого, хууль зүйн системийн шинэтгэлд онол, судалгааны түвшинд чухал нөлөө үзүүлдэг, нэр хүндтэй, тэргүүлэх судалгааны байгууллага аж.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүгийн болон хууль зүйн бодлого, гэмт явдал судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно 2025-04-23

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ 2025-04-23

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-04-23

Ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана. 2025-04-23

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ 2025-04-23

БНСУ-тай эрүүгийн эрх зүй, криминологи судалгааны чиглэлд хамтран ажиллана 2025-04-23

О.Номинчимэг: УИХ талхнаас хямд үнэтэй тамхины татварыг 30 хувиар бууруулах асуудлыг дэмжиж болохгүй 2025-04-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-24

Тахийн сүрэгт энэ оны анхны унага төржээ. 2025-04-24

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-04-24

Монгол Улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол инженерүүд MRI аппарат суурилууллаа 2025-04-24