О.Номинчимэг: УИХ талхнаас хямд үнэтэй тамхины татварыг 30 хувиар бууруулах асуудлыг дэмжиж болохгүй

О.Номинчимэг: УИХ талхнаас хямд үнэтэй тамхины татварыг 30 хувиар бууруулах асуудлыг дэмжиж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Номинчимэг нар өнөөдөр /2025.04.23/  УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн хүрээнд тамхины татвар чөлөөлөх асуудлыг дэмжихгүй гэдгийг илэрхийлж мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг “УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, электрон тамхи янжуур тамхины асуудалд хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах ажлын хэсгийг  миний бие ахлан ажиллаж байгаа. Бид бодлогын яамдуудтайгаа хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болж, хэлэлцүүлгийн шат руу орох гэж байна. Гэтэл Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуур тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварын 30 хувийг тэглэнэ гэдэг зүйл заалттай хэлэлцээр орж ирснийг УИХ-ын гишүүний хувьд, Монгол Улсын иргэний хувьд ч эсэргүүцэж байгаа юм. Байр сууриа ч илэрхийлээд явж байна. Гаалийн мэдээг аваад үзвэл 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуурыг бид импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн ам буюу дөнгөж төрсөн нярайгаас 80 настай буурай хүртэлх иргэнд хуваагаад үзвэл нэг хүнд жилд мянган ширхэг тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Мөн одоо ямар нэгэн зохицуулалттгүй явж байгаа электрон тамхины асуудал байна. Хүүхэд залуучуудын дунд хэрэглээ нь гаарсан асуудал. Өөрөөр хэлбэл, 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлосон байна. Манай улс нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувийг  Евразийн түр хэлэлцээрт орж байгаа 5 улсаас импортлодог. Ялангуяа Казахстан улсаас янжуур тамхи импортлож байгаа. 

Евразийн хэлэлцээрийг одоо ерөнхий дүнгээр нь харвал талхнаас хямд тамхины хэлэлцээр хийгээд байна. Дэлгүүрүүдэд нэг хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөг байгаа. Монгол Улс бол тамхины үнэ болон тамхинд ногдох татвараараа дэлхийд байхгүй хамгийн хямд улс. УИХ зээлийн хэлэлцээрийг  зөвшилцөх шатад явж байгаа. Өнөөдөр үдээс хойш Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор зөвшилцөнө. Үүний дараа дахиад хэлэлцээр хийж соёрхон батлахаар бол энэ гэрээ хэлэлцээр орж ирэх магадлалтай байгаа. Тэгэхээр УИХ ард түмнийг төлөөллийн бодлогыг тодорхойлдгийн хувьд УИХ Засгийн газарт тамхийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хасах үүрэг даалгавар өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Евразийн гэрээ хэлэлцээрийг тодорхой түвшинд дэмжиж байгаа. Бид малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах үүнийг нэмэгдүүлэхэд энэ зээлийн хэлэлцээр ач холбогдолтой. Манай улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын асуудал хөндөгдөж байгаа. Гэтэл энэ дотор өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа тамхидалтын асуудал орж ирж байна. Тамхи хэрэглэгчийн нас залуужсан. Дээр нь тамхидалтын асуудал, утаанаас  үүдэлтэй  уушгины хорт хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Улс орон бол иргэдийнхээ эрүүл мэндийг л хамгаалах ёстой. Энэ бол төрийн гол үүрэг. Гэтэл өнөөдөр эсрэг шийдвэр гаргаад тамхиныхаа үнийг бууруулж, талхнаас хямдхан болгож болохгүй.  Иймд тамхины татварыг зээлийн хэлэлцээрээс хасах саналтай байгаа” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ 2025-04-23

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-04-23

Ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана. 2025-04-23

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ 2025-04-23

БНСУ-тай эрүүгийн эрх зүй, криминологи судалгааны чиглэлд хамтран ажиллана 2025-04-23

О.Номинчимэг: УИХ талхнаас хямд үнэтэй тамхины татварыг 30 хувиар бууруулах асуудлыг дэмжиж болохгүй 2025-04-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-24

Тахийн сүрэгт энэ оны анхны унага төржээ. 2025-04-24

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-04-24

Монгол Улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол инженерүүд MRI аппарат суурилууллаа 2025-04-24

12 ордын зурхай. /2025.04.24/ 2025-04-24