Монгол Улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол инженерүүд MRI аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн салбарт 17 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа СЕТУНАРИ ХХК нь Герман улсын SIEMENS HEALTHINEERS брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд Монгол Улсад Дүрс оношилгоогооны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээгээр мэргэшсэн АНХНЫ монгол инженерийн багийг бэлтгэж, ГССҮТ-д 1.5Т хүчин чадал бүхий MRI аппаратыг угсарч, суурилуулан ашиглахад бэлэн болгож, хүлээлгэн өглөө.
MRI аппарат нь ямар нэгэн цацраг туяаны хордолтгүйгээр соронзон орны нөлөөллөөр эсийн түвшинд хүний биеийн соронзон чанарын өөрчлөлтийг дүрс болгох оношилгоо, шинжилгээний арга бөгөөд энэхүү аппарат ашиглалтад орсноор ард иргэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх MRI шинжилгээний хариуг хүлээн авах боломжтой болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.