Тахийн сүрэгт энэ оны анхны унага төржээ.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын Байгалийн цогцолборт газрын Сээрийн нуруунд нутагшиж буй тахийн сүрэгт Эх дэлхийн өдөр буюу өчигдөр энэ оны анхны унага төржээ.
Энэ нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Мүүнрайдэр (Moonrider) нэртэй гүүнээс гарсан эр унага бөгөөд түүний Хомын талд төрүүлсэн тав дахь унага аж. Хомын талд 20 жилийн өмнө тахь сүргээ нутагшуулснаас хойш өнгөрсөн онд 150 гаруй тахьтай болсон байв.
Монгол Улсад 2022 оны байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 400 гаруй, Тахийн талд 400 орчим, Хомын талд 200 орчим гээд нийт тоо толгой нь мянга орчим болсон мэдээ бий
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.