Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно.
Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс зогсоолоо. Харин тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг зургаадугаар сарын 23-нд сэргээх юм. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсан. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим хуудаст байршуулаад буй. Нөхөн сонгууль явуулах хэсгийн сонгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/367607

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа 2025-04-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-24

Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ 2025-04-24

E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ 23 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ 23 цагийн өмнө

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов 23 цагийн өмнө

Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо. 23 цагийн өмнө

Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав 20 цагийн өмнө

Мега төслүүдэд гадаадад ажиллаж буй Монголчууддаа оролцуулах боломж шийдлийг цахимаар хэлэлцлээ. 18 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв 15 цагийн өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цагийн өмнө