Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо.

Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо.

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн алдарт  “Стрижи” баг манай улсад ирэх гэж байна. Тодруулбал, тэд МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ үзүүлэх аж.

Агаарын шоу “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд маргааш 09:00 цагт болох бөгөөд нийслэлийнхэнд нээлттэй гэдгээрээ онцлогтой.

Уран нислэг үзүүлбэр нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах ажээ.

Энэ багийг 1991 оны тавдугаар сарын 6-нд Москвагийн ойролцоох Кубинка нисэх баазын шилдэг нисгэгчдээс бүрдсэн 234-р гвардын хорооны үндсэн дээр байгуулсан юм. Энэхүү өдөр багийнхан анхны өөрсдийн бэлгэ тэмдэг бүхий өндрийн хувцас, шинэ хамгаалах дуулга-шлемтэй болж, анхны тоглолтоо хийсэн түүхтэй. 

“Стрижи” баг олон үүрэгт өндөр маневр бүхий МиГ-29, МиГ-35 сөнөөгч онгоцоор бүлгийн болон ганцаарчилсан хүнд маневр, нарийн төвөгтэй пилотаж үйлдэж олон нийтэд сонирхуулдгаараа алдартай.  

МиГ-29 сөнөөгч онгоцны дээд хурд 2450 км/цаг байдаг бол нислэгийн өндөр 18013 метр ажээ. Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойгоор манай улсад байдаг зургаан ширхэг МиГ-29 онгоцоор агаарын шоу үзүүлж байв. Тэгвэл 2019 онд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-ын “Русские Витязи” багийнхан Су-30СМ загварын сөнөөгч онгоцоор Хүй долоон худагт агаарын шоугаа толилууж байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-24

Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ 2025-04-24

E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ 23 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ 23 цагийн өмнө

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов 22 цагийн өмнө

Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо. 22 цагийн өмнө

Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав 20 цагийн өмнө

Мега төслүүдэд гадаадад ажиллаж буй Монголчууддаа оролцуулах боломж шийдлийг цахимаар хэлэлцлээ. 18 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв 15 цагийн өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цагийн өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 1 цагийн өмнө