Мега төслүүдэд гадаадад ажиллаж буй Монголчууддаа оролцуулах боломж шийдлийг цахимаар хэлэлцлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ахалж буй Хүний нөөцийн шилжилтийн Ажлын хэсгийн төлөөлөл, НЗДТГ-ын дэргэдэх Төслийн нэгдсэн удирдлагын газар, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа Эрдэнэс ҮТП-ийн удирдлагууд хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл, нийслэлийн 24 төслийн талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үр дүнд мега төслийг хэрэгжүүлэхэд гадаадад ажиллаж, амьдарч буй инженер, судлаач зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах, тэдний оролцоо, дэмжлэгийг хангуулахын тулд холбогдох журмыг боловсруулж, хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.