Чикаго хотод халдвар тараасан байж болзошгүй иргэнийг тогтоолоо
АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур оршуулах ёслол, төрсөн өдрийн баярт оролцсон нэг хүн өөр бусад хүмүүст халдвар тараасан болох нь тогтоогджээ.
Хөл хорионы дэглэм барилгүй оршуулгын ёслолд оролцоод, хэд хоногийн дараа төрсөн өдрийн баярт оролцсон дээрх хүн 15 хүнд халдвар тарааж, гурван хүн энджээ.
Дээрх иргэн 5-86 насны 15 хүнд халдвар тараасан байна. Дээрх 15 хүн Чикаго хотод халдвар тархах гол эх үүсвэр байж болзошгүй гэж Чикаго хотын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдэгджээ.
Чикаго хотод халдвар тараасан байж болзошгүй дээрх иргэн эмнэлгийн асуумжид “Гурван цагийн оршуулах ёслолд оролцсоноос гурав хоногийн дараа дөрвөн цагийн төрсөн өдрийн баярт оролцсон. Чухам хэдэн хүн байсныг би мэдэхгүй байна” гэж хариулжээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс халдвар тараасан иргэнтэй нэг болон хоёрдугаар зэргийн хавьталд орсон байж болзошгүй 150 гаруй хүнийг олж тогтоон тусгаарласан байна.
Эх сурвалж: Buzz Feed
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.