Цагдаагийн ажилтан руу нулимсан этгээдэд ял оноолоо
Шинэ Зеландын цагдаагийн газрын офицер руу нулимж танхайрсан этгээдийг цагдан хорьж, шүүхээс гэм буруутай гэж үзэн гурван сар шоронд хорихоор болжээ.
Түүний шүүх хуралд Умард Арлын Плаймот тойргийн шүүхэд болж түүнд гурван сарын хорих ял оноосон байна.
Хэдийгээр цагдаагийн газраас үүнийг коронавирустэй холбон тайлбарлахгүй байгаа ч цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Шинэ Зеландын хуулиар аливаа нэг халдварт өвчин тээж байхдаа хэн нэгэн санаатайгаар нулимсан бол 14 жил хүртэлх хугацаагаар хорих ял үйлчилдэг ажээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.