Африк тивийн 52 оронд коронавирусний халдвар бүртгэгджээ

Африк тивийн 52 оронд коронавирусний халдвар бүртгэгджээ

ПУЭНТ-НУАР. /Africa News/. Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 11400 давжээ. Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 11440 тохиолдол бүртгэгдэж, 574 хүн нас барж, 1405 хүн эдгэрчээ.
Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Өмнөд Африк /1845/, Алжир /1572/, Египет /1560/, Марокко /1275/, Камерун /730/, Тунис /628багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Африкийн орнуудад тус тус хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг дурдвал,  
Алжир - 1572
Ангол - 19
Бенин - 26
Ботсвана - 6
Буркина Фасо - 414
Бурунди - 3
Бүгд Найрамдах Конго Улс - 45
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс - 180
Габон - 34
Гамби - 4
Гана - 313
Гвиней - 164
Гвиней-Бисау - 33
Египет - 1560
Жибути - 135
Замби - 39
Зимбабве - 11
Камерун - 730
Коморос - 0
Кот-дИвуар - 384
Кени - 179
Лесото - 0
Либери - 31
Ливи - 21
Мадагаскар - 93
Малави - 8
Мали - 59
Мавритани - 6
Маврики - 273
Марокко - 1275
Мозамбик - 17
Намиби - 16
Нижер - 342
Нигери- 276
Өмнөд Африк - 1845
Өмнөд Судан - 2
Руанда - 110
Сан-Томе ба Принсипи - 4
Сенегал - 244
Сейшелийн арлууд - 11
Сьерра Леон - 7
Сомали - 12
Судан - 14
Танзани - 25
Того - 70
Тунис - 628
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс - 8
Уганда - 53
Чад - 10
Экваторын Гвиней - 18
Эритрей - 33
Эсватини - 12
Этиоп - 55

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.