Олон улсын авлигын эсрэг ээлжит чуулганыг хойшлууллаа
Энэ оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Олон улсын авлигын эсрэг чуулганыг хойшлуулах шийдвэрийг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ.
Олон улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг Транспэрэнси интернэшнл байгууллага болон Бүгд найрамдах Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Чуулганыг энэ оны сүүлээр дахин товлохоор төлөвлөж байгаа ч одоогоор хугацаагаа тогтоогүй байгаа юм.
Эх сурвалж: https://iaccseries.org
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.