“Миг холдинг”, “Техник импорт”, “Сүү” хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар явуулна

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Миг холдинг”, “Техник импорт”, “Сүү”, “Монос Хүнс”, “Түмэн шувуут” зэрэг компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар явуулахаа мэдэгдээд байна. Хувьцаат компаниуд “COVID-19”-ийн халдварын эрсдлээс сэргийлж, энэ талаар СЗХ-ноос гаргасан уриалга, чиглэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлуудаа цахимаар хийж эхэлж байна.
Тодруулбал, “Миг холдинг” ХК 4 дүгээр сарын 30-ны 11 цагт ээлжит хурлаа хийхээр шийдвэрлээд байна. Тус компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. “Техник импорт” ХК 4 дүгээр сарын 24-ний 10 цагаас хуралдана. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. Мөн “СҮҮ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 17-ны 15 цагаас хуралдуулах гэж байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү.
“Монос Хүнс” ХК 4 дүгээр сарын 27-ны 15 цагаас цахимаар явуулахаар шийдвэрлэсэн байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү.
“Түмэн шувуут” ХК 4 дүгээр сарын 22-ны 18 цагаас хуралдуулахаар тус тус шийдвэрлээд байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.