Замын-Үүдэд тусгаарласан иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 8-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Тус сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр /2020.04.10/ гарна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар "Ковид - 19" өвчнөөр халдварласан 12 хүнийг эмчилж байна. Тэдний гурав нь Турк улсын, нэг нь Франц улсын, найм нь Монгол Улсын иргэд юм. Мөн манай улсын дөрвөн иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс тусгаарлах байр руу шилжээд байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.