Д.Лүндээжанцан: Нууц санал хураалтыг цаасаар явуулна
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачилж өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.04.10/ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулна. Онцгой нөхцөлд хаалттай хуралдах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулна. Хуулийн өөрчлөлтийг хийхээр Ажлын хэсэг ажиллаж байна" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "УИХ-ын чуулганыг хялбаршуулсан болон цахимаар явуулах хуулийг баталлаа. Олон улс орон чуулган, байнгын хорооны хуралдаанаа хойшлуулж байна. Зарим нь онлайн хэлбэрээр явуулж байна. Хэлэлцэж батлах олон хууль бий. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэхүү олон хуулийг хэлэлцэн батлах нөхцөл бүрдлээ. УИХ ямар ч нөхцөлд ажиллаж байх ёстой. Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд чуулганы хуралдааныг саадгүй явуулахад хуулийн нэмэлт өөрчлөлт чиглэсэн. Бүх зүйл цахимаар явагдана. Тэр бүхнийг зохицуулж өгсөн" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.