КОВИД-19: Харви Вайнштен эдгэрчээ

КОВИД-19: Харви Вайнштен эдгэрчээ

Хүчирхийллийн хэргээр шүүхээс 23 жилийн хорих ял сонссон Холливудын продюсер Харви Вайнштен шоронд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон билээ. Тэгвэл 68 настай Харви өвчнөө амжилттай даван туулсан байна.

Тэрбээр Райкерс арлын шоронд хоригдож байхдаа халуурч, шинжилгээ өгөн, гуравдугаар сарын 23-нд халдвар авсан нь илэрсэн юм. Түүнийг Нью-Йорк мужийн Wende засан хүмүүжүүлэх газарт 14 хоног тусгаарласны эцэст шоронд нь буцаажээ.

Харви даралт өндөр, зүрхний өвчтэй, чихрийн шижинтэй хэмээн шүүх хуралд түрдэг тэрэгтэй ирж байсан ч ийнхүү маш хурдан эдгэрсэн нь олон хүний гайхлыг төрүүллээ.

Түүнд ойр нэгэн эх сурвалж Daily Mail-д мэдээлэхдээ “Харви коронавирусийг ялан дийлнэ гэж огт бодоогүй. Энэ бол түүний төгсгөл гэж бодож байсан” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.