Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн өөрчлөлтийн төлөөх Тони Блэйр хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар уулзаж ярилцав.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун, технологийн бодит, системтэй хэрэглээг бий болгохоор ажиллаж буйгаа танилцууллаа.

Тони Блэйрийн хүрээлэнтэй стратегийн түвшинд олон нийттэй харилцах чиглэлээр мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг энэ оны зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форум, наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урив.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана 2026-01-22

Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ. 2026-01-22

БНСУ-ын ерөнхий сайд асан 23 жилийн хорих ял сонсжээ 2026-01-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав 22 цагийн өмнө

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна 22 цагийн өмнө

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь 22 цагийн өмнө

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдлээ 22 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллалаа 11 цагийн өмнө

Н.Отгонтуяа: Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ 11 цагийн өмнө