Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ. Эмнэлэгт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 19 хүн, хөдөө орон нутагт  12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 14 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5180 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3291, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1746 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026-01-21

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална 2026-01-21

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ 2026-01-21

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ 2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана 2026-01-22

Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ. 2026-01-22

БНСУ-ын ерөнхий сайд асан 23 жилийн хорих ял сонсжээ 2026-01-22