Н.Отгонтуяа: Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ
16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон хэргийн шүүх хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын талаар охины ээж Н.Отгонтуяа, "Шүүх хурал одоо 2 дах өдрөө үргэлжлэх гэж байна.Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлцэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ.Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү.Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх. ҮНЭН ил болох болтугай. Шүүх хурлын дараа олон хуурмаг баг авч хаягдах байх аа" гэжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.