Улсын онцгой комисст aж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ

Улсын онцгой комисст aж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Мон Интра” ХХК-тай хамтран  голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-оос нэг өдрийн цалин болох 1 449 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Өөрчлөлт монгол христийн цуглаан” ТББ-аас 1 100 000 төгрөгийг, “Идэр ивээлт” ХХК-аас 10 000 ширхэг даавуун амны хаалтыг хандивласан юм .

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.