КОВИД-19: Сүмо бөх халдвартай нь тогтоогдлоо

КОВИД-19: Сүмо бөх халдвартай нь тогтоогдлоо

Японы сүмо бөхийн холбооноос шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн сүмо бөхийн шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгдлээ.

Жюүрёогоос доош цолтой нэг бөх энэ сарын 4-нд халууран, нэг хэсэг дарагдсан ч дахин халуурч эхэлсэн гэнэ. Токиогийн эмнэлэгт шинжилгээнд ороход эхлээд сөрөг дүн гарснаа дараа нь эмнэлгээс алдаа гарчээ, эерэг гэж мэдээлсэн байна. Тиймээс дахин шинжилгээнд ороод халдвар авсан нь тогтоогджээ.

Сүмо бөхөд анхны халдварын тохиолдол илэрч байгаа нь энэ юм. Гуравдугаар сарын тэмцээнийг үзэгчгүй явуулж, халдвараас сэргийлж чадсан Сүмо бөхийн холбоо харин энэ удаад Зуны тэмцээнээ цуцалж магадгүй болоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.