Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөг төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах, түлш, эрчим хүч, тээвэр логистик, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн 6 чиглэлээр хэрэгжүүлнэ.

Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Тус зөвлөлийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж буй юм гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Занданшатар Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав. 2026-03-23

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзаж, хэлэлцээ хийв 2026-03-23

Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийлжээ 2026-03-23

Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг буцаахтай холбогдуулан шинэ журам батална 2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө

Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана 2 цагийн өмнө

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ 2 цагийн өмнө

Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2 цагийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа 2 цагийн өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ 2 цагийн өмнө