Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа

Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Пёньян хотноо дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан талаар Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Уулзалтын үеэр талууд дипломат харилцаа, хөдөө аж ахуй, боловсрол,  эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн хэлэлцээр байгуулсан байна.

Төрийн зоогийн үеэр Ким Жөн Ун хэлэхдээ, Беларусийн Ерөнхийлөгчийн Пёньянд хийж буй айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн төрийн тэргүүний хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн онцолсон байна.

А.Лукашенко хариуд нь хэлэхдээ, хоёр улсын харилцаа “маш хурдацтай хөгжиж байна” гээд олон улсын асуудлаарх байр суурь хоёр орны удирдлагын хувьд ижил байгааг тэмдэглэжээ.

Өмнөд Солонгос, Украин болон барууны эх сурвалжуудын мэдээлснээр, Умард Солонгосоос 2024 онд 14 мянган цэргийг Украин руу илгээсэн байна. Мөн Беларусь улс 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу  довтлох үед өөрийн газар нутгаа ашиглуулж, улмаар Оросын тактикийн цөмийн пуужинг нутагтаа байрлуулахыг зөвшөөрсөн бөгөөд тус улс НАТО-гийн гурван гишүүн оронтой хиллэдэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын эрх баригчид шатахууны үнийг хязгаарлах түр журмыг гаргажээ.   2026-03-15

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ 2026-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ 2026-03-20

БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ 2026-03-22

Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв 2026-03-24

Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа 2026-03-28

БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа 2026-04-02

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран ажиллахаар тохиролцлоо.  2026-04-04

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ 2026-04-08

Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ 2026-04-20

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд оноосон ялын хэмжээг нэмэгдүүлжээ 7 цагийн өмнө