БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа

БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа

Өмнөд Солонгосын засгийн газар Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс тус улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх зорилгоор эдийн засгийг дэмжих 26.2 их наяд воны (17.3 тэрбум ам.доллар) багц арга хэмжээгээ танилцуулжээ. Мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өссөн нь эдийн засаг нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн импортоос ихээхэн хамааралтай байдаг Өмнөд Солонгосын айл өрхүүд, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Тус улс газрын тосны импортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд хэрэгцээт нефтийнхээ 70 хувийг Ойрх Дорнодын орнуудаас авдаг.

26.2 их наяд воны багцаас 10.1 их наядыг нь шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй ачааллыг бууруулахад, 2.8 их наядыг нь хүн амын эмзэг бүлгийг дэмжихэд,  2.6 их наядыг нь экспортлогчид, нефть химийн компаниуд зэрэг ложистикийн зардал болон эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтөд өртөж буй салбаруудыг дэмжих, мөн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд зарцуулна гэж тус улсын Сангийн яам мягмар гарагт мэдээлжээ.

Уг төлөвлөгөөнд мөн 9.7 их наяд воныг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санхүүг дэмжихэд, 1 их наяд воныг улсын өрийг барагдуулахад тус тус зарцуулахаар тусгасан байна. Эдийн засагчид энэхүү багц арга хэмжээ нь улс орны эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байгаа ч нөгөө талдаа инфляцыг өсгөж болзошгүй гэж таамаглаж байна. 

Citigroup банкны шинжээчдийн таамгаар, эдгээр арга хэмжээ нь дөрвөн улирлын хугацаанд Өмнөд Солонгосын ДНБ-ийг 0.18-0.35 хувиар өсгөнө гэж үзжээ. Өмнө нь тус банкны шинжээчид 2026 онд тус улсын ДНБ 2.2 хувиар өснө гэж таамаглаж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ 2026-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ 2026-03-20

БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ 2026-03-22

Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв 2026-03-24

Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа 2026-03-28

БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа 2026-04-02

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран ажиллахаар тохиролцлоо.  2026-04-04

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ 2026-04-08

Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ 2026-04-20

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд оноосон ялын хэмжээг нэмэгдүүлжээ 2026-04-29

БНСУ-ын экспортын хэмжээ хоёр сар дараалан 80 тэрбум ам.долларыг давжээ. 2026-05-01