БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд оноосон ялын хэмжээг нэмэгдүүлжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд шүүх ажиллагаанд саад учруулсан болон бусад үндэслэлээр оноосон таван жилийн хорих ялыг долоон жил болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх өнөөдөр гаргалаа.
Сөүлийн дээд шүүхээс түүнийг 2024 оны сүүлчээр онц байдал тогтоохыг оролдсон хэрэгтэй нь холбогдуулан өөрийг нь баривчлах ажиллагаанд саад учруулсан хэрэгт гэм буруутай гэж үзэн хатуу шийтгэл оногдууллаа. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулсан байна.
Тусгай прокурор Чо Ун Сукийн баг Юн Сог Ёльд 10 жилийн хорих ял оноох санал гаргаад байсан юм.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.