Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, бодит цагийн горимоор нээлттэй байдлаар тогтмол мэдээлэх зорилгоор нээлттэй цахим хуудас 1818.mn-ийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэд, олон нийтийн итгэлцэл, иргэний хяналтыг шинэ түвшинд гаргах цахим шийдлийг өчигдөр танилцуулав.

1818.mn нээлттэй цахим хуудас нь хяналтын систем биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний бодит байдал, үйлчилгээний чанар, байгууллагын хариуцлагыг иргэний оролцоотой үнэлж, дүгнэхэд зориулсан цахим систем гэдгийг онцолсон талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

Энэхүү нээлттэй цахим хуудсаар дамжуулан иргэн даатгуулагч, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, шийдвэр гаргагчид Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор нь авах бүрэн боломжтой болж байна. Өнгөрсөн 2026 оны 1 дүгээр сард E-Mongolia application-д бүртгэлтэй иргэдийн 558.2 мянган иргэн, 1.175.0 мянган тохиолдлын тусламж үйлчилгээг даатгалаар нийт 1558 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 124 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өмнө нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд, иргэд олон нийт цаг хугацааны хувьд хоцрогдолтой бүрэн бус хэсэгчилсэн байдлаар хүлээн авдаг байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.ЧИНБҮРЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ДЭЭР ХЭЛСЭН ҮГ 2026-03-30

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина 2026-03-30

АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-03-30

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана 2026-03-30

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа 2026-03-31

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ 2026-03-31

“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь 2026-04-01

Нийтийн тээврийн автобус “Чингис хаан” нисэх буудал руу 24 цагаар үйлчилж байна 2026-04-01

Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна 2026-04-02

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ 2026-04-02

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026-04-02