Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна

Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Салбаруудын нөхцөл байдлыг харгалзан үзээд зарим улираах шаардлагатай сайдууд байна. Энэ зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш шүү дээ. Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улстай харилцаа тогтоосон байдлыг харж байна.

Бүхнийг шинээр эхлэх гэхээр бид тийм цаг хугацаа байхгүй. Салбарын сайд нар ажилдаа хэрхэн хандсан байдлыг харах шаардлагатай байсан. Өчигдөр гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр яам болгон дээр хийгдсэн ажилтай танилцсан.

Тавдугаар сарын 1-ний дотор Төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барих  цаг хугацаан тулчихсан. Иймээс яаралтай төсвийн хүрээгээ боловсруулж, жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах юм.  Бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт оруулж хоёр яамыг нийлүүлэх гэхээр тодотгол дагаж орох болно. Зургаадугаар сард орлого тасарчихбал ахиад тодотгол хийх болно. Сар болгон тодотгол хийх нөхцөл үүссэх гээд байна.

Одоо Үндсэн хуулиараа шинэ Ерөнхий сайд томилогдсноор өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хуультай учраас үүрэг гүйцэтгэж тавьж болохгүй. Засгийн газар бүрэлдээгүй байна. Бүх сайд нарыг өөрчлөөд явах боломжгүй. Иймээс хуулийн хугацаанд багтаж кабинетаа бүрдүүлэх шаардлагатай.

Өнөөдөртөө багтаад намын бүлгээ хуралдуулах зорилготой байна. Одоогийн байдлаар Хүн намд урлига өгсөн. Туулын хурдны зам дээр ажлын хэсэг байгуулна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана 2026-03-30

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа 2026-03-31

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ 2026-03-31

“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь 2026-04-01

Нийтийн тээврийн автобус “Чингис хаан” нисэх буудал руу 24 цагаар үйлчилж байна 2026-04-01

Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна 2026-04-02

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ 2026-04-02

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026-04-02

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв 2026-04-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа 2026-04-04

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ 2026-04-04