Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр 16:06 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” хэмээх газар гал түймэр гарсан дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, 7 автомашин, 3 мотоциклтойгоор ажиллан 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.

Ногоон бүсэд зорчихдоо:

-Ил гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурмыг бүрэн унтраах,

-Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байх,

-Автомашины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ 2026-03-31

“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь 2026-04-01

Нийтийн тээврийн автобус “Чингис хаан” нисэх буудал руу 24 цагаар үйлчилж байна 2026-04-01

Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна 2026-04-02

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ 2026-04-02

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026-04-02

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв 2026-04-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа 2026-04-04

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ 2026-04-04

Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно 2026-04-05

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн хаасан дансыг нээнэ 8 цагийн өмнө