“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. 

Мөн энэ тогтоол нь "Эрдэнэс Тавантолгой" компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байна.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургаадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө. 

Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.50 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав 2026-04-29

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ. 2026-04-29

ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2026-04-29

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-04-29

ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026-04-29

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ 2026-04-29

ГИХГ: Хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа 2026-04-29

Булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 2026-04-29

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-04-30

Автобусны төлбөрийг нэг төхөөрөмжөөр төлнө 2026-04-30

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 2026-04-30