ГИХГ: Хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ГИХГ: Хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Бүгд Найрамдах Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.

Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, мөн төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ. 2026-04-29

ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2026-04-29

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-04-29

ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026-04-29

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ 2026-04-29

ГИХГ: Хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа 2026-04-29

Булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 2026-04-29

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-04-30

Автобусны төлбөрийг нэг төхөөрөмжөөр төлнө 2026-04-30

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 2026-04-30

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ. 2026-04-30